Tuesday, May 9, 2017
May 09, 2017
Unknown
Зөвлөгөө
No comments
Загвар үргэлж өөрчлөгдөж байдаг ч хүнд өмсөх дуртай хувцас гэж бий. Цэвэрхэн, өөртөө итгэлтэй байдал, мөн бага зэрэг инээмсэглэл эмэгтэйчүүдийг галзууруулах дөхдөг. Мөн ихэнх эмэгтэйчүүдэд сахалтай эр хүн таалагддаг. Тэгвэл эрчүүдийн ямар төрлийн хувцаслалт эмэгтэйчүүдэд таалагддагийг хамтдаа сонирхоцгооё.
1. Зангиа
Хачирхалтай хэдий ч зангиаг хүний нэг тал гэж үздэг байсан. Ажил хэрэгч эрчүүд зангиа зүүх нь өөртөө итгэх итгэлийг нь 100-аас илүү хувиар нэмэгдүүлдэг төдийгүй, амжилттай, итгэж болохуйц хүн гэж харагдуулдаг байна. Ийм хүнтэй түншийн гэрээ хийхдээ хүмүүс дуртай байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд зангиа зүүсэн эр хүн эелдэг, маш найрсаг нэгэн гэж харагддаг.
2. Цув, хүрэм
Энэхүү хувцас нь эмэгтэйчүүдэд байх ёстой хувцасны нэг төдийгүй эрчүүдэд ч мөн байх ёстой. Урт цув нь нууцлаг, ухаалаг, дэгжин харагдуулдаг. Хамгийн гол нь өөрт тохирсоныг өмсөж түүнийг амилуулах. 60-аад оны кинон дээр гардаг мөрдөгч нар шиг захаа босгох гэсний хэрэггүй шүү.
3. Цаг
Хүчирхэг эр хүний гарыг ганган цагнаас өөр зүйл чимж чадахгүй. Цаг бол эрэгтэй хүнийг тодорхойлох эд зүйлсийн дундаас хамгийн алдартай нь юм. Гар луу тань анхааралтай ширтэж цагаар тань таныг шинжих болно. Олон эмэгтэйчүүд сайн цаг зүүсэн эр хүн бусдыг орхидоггүй гэж баталцгаадаг.
4. Нүдний шил
Бид хүүхэд ахуйдаа нүдний шил зүүсэн багш болон бусад хүмүүсийг шоглож хоч өгдөг байсан шүү дээ. Гэхдээ энэ бол өнгөрсөн цаг хугацаа. Одоо үед “нүдний шил” нь эр хүнийг тачаангуй, дур булаам харагдуулах гол чимэг болсон. Жон Леннон, Вуди Аллен, Ив Сен Лоран гэх хүмүүсийг харж болно.
5. Цамц
Цамцнаас өөр юу таныг сайхан харагдуулж болох вэ? Олон товчийг товчлох жаахан залхуу хүргэм хэдий ч цамц бол эрчүүдийн хамгийн чамин сонголтын нэг бөгөөд таныг үргэлж сайхан харагдуулна. Ажил хэрэгч хүрэмний дотуур өмсөх эсвэл ханцуйг нь нугалаад жинсэн дээр өмсвөл эмэгтэйчүүдийн анхаарлыг татах нь дамжиггүй.
6. Гутал
“Love and Other Disasters” кинон дээр “Хэрвээ чи тамирчин эсвэл Билл Гейтс л биш бол пүүз чамд зориулагдаагүй” гэсэн гайхалтай хэллэг хэлэгддэг. Тиймээ, энэ бол үнэ. Гутал авах гэж байтал таны дуртай Nike, Adidas брэндийн пүүз анхаарлыг чинь татаад байвал өөртэйгөө тэмцэх хэрэгтэй.
7. Ноосон цамц
Эрэгтэй хүний зөөлөн, дулаан, тухтай хувцаслалт эмэгтэйчүүдэд таалагддаг. Эр хүний том ноосон цамц, эсвэл том цамцыг өмсөх нь эмэгтэйчүүдийн хувьд хамгийн сайхан зүйл гэдгийг бүсгүй хүн бүр хэлэх байх.
8. Жинс
Өөрт тохирсон, энгийн жинс танд зайлшгүй байх ёстой. Мэдээж залуучуудын өмсөж буй “шуудай мэт өмд, эсвэл хэт бариу” жинсний талаар яриагүй. Сайн чанарын жинсэн өмд өмссөн эр хүнийг эмэгтэйчүүд одоог хүртэл сонирхсоор байгаа.
9. Савхин хүрэм
Хэв загварын хувьд ямар ч байж болно. Арьс нь зөөлөн, үс нь сайхан засалттай, жинсэн өмд, цагаан футболктой эр хүний хажуугаар ямар ч эмэгтэй хүн зөрөхдөө нүд унагаадаг. Өөрт тохирсон, элдэв хэв маяггүй хүрэм сонгох хэрэгтэй. “Bad boy” загвар бол өсвөр насны охидын мөрөөдөл, харин насанд хүрсэн эмэгтэй хүний сонирхол ямар байхыг бодолцоорой.
10. Чагтан товч
Эр хүний гарыг чимдэг, эмэгтэйчүүдийн анхаарлыг татдаг өөр нэгэн зүйл бол чагтан товч. Товч нь сонгодог, тод, сайхан хийцтэй байх хэрэгтэй.
May 09, 2017
Unknown
Зөвлөгөө
No comments
Намхан нурууны давуу тал гэж бас байна аа. Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу 2 жижиг байх тусмаа чамин гэсэн үгийг жижиг биетэй эмэгтэйчүүд амьдралдаа олон удаа л сонсож байсан байх. Гэхдээ бас сул талууд бий. Хувцсаа маш анхааралтай, хянуур сонгохгүй бол буруу сонгосон хувцас улам намхан харагдуулах талтай. Бид стилистүүдийн хүргэж буй дараах хэдэн зөвлөгөөг санал болгож байна.
Богино цамц ба юбка
Сайхан харагдахын тулд хувцасны тусламжтайгаар бүрдүүлж болох, биеийн пропорцын талаар мартаж болохгүй. Гадуур нь тавьсан цамц, футболк биеийг 2 хувааж, цээжийг илүү нүсэр, урт харагдуулна. Харин хөлийг богиносгож харагдуулна. Цамц, футболкоо юбкан дотроо хийж өмсөх нь илүү дээр байх болно. Ингэснээр бэлхүүсэнд анхаарал хандуулж, хөлийг уртасгаж, биеийг илүү туранхай, гуалиг харагдуулна. Бас нэг хувилбар бол богино топыг юбкатай хослуулан өмсөх явдал юм.
Бүс болон гутал
Хэрвээ та оломтой туфль юмуу сандаал сонгож байгаа бол аль болох биений өнгөтэй ойролцоо өнгийхөөс нь сонговол илүү дээр. Бараан өнгийн эсвэл том нүсэр гутал хөлийг хэдэн сантиметрээр богиносгож харагдуулна. Түүнчлэн өргөн бүснээс аль болох татгалзах хэрэгтэй. Зүүн талын зурган дээрх бүс хөндлөн шугамыг үүсгэж, биеийг илүү өргөн, тарган харагдуулж байгаа биз? Харин босоо урт шугам (бүсгүй даашинз, цайвар өнгийн туфль) таныг өндөр, гуалиг харагдуулах болно.
Хүрэм болон цүнх
Намхан охид том, урт хүрэм, пиджак, куртка өмсөх хэрэггүй. Эдгээр нь хөлийг богино харагдуулж, хэв маягийг тань болхи, хайш яайш болгодог. Куртка, хүрмийг аль болох жижиг, богино, тайлтай, бэлхүүс хүртэл урттайгаас нь (эсвэл бэлхүүснээс бага зэрэг доошоо) сонгож байх хэрэгтэй. Түүнчлэн цүнхний хэмжээнд бас анхаарал хандуулаарай. Жижигхэн охидын хувьд 25-30 сантиметрээс их биш өргөнтэй, дунд зэргийн цүнх хамгийн зөв сонголт байх болно. Том shopper-цүнх таны хэв маягийг нүсэр харагдуулна. Хэрвээ та үүргэвчинд дурлаж байгаа бол жижигхэн, авсаарханаас нь сонгоорой.
Урт хүрэм
Урт хүрэм өмсөх нь өндөр өсгийт өмсөхгүйгээр байгаагаасаа хэдэн сантиметрээр өндөр харагдах эвтэйхэн, зальжин арга юм. Урт хүрэм нь өндөр харагдуулахуйц урт босоо шугамыг үүсгэж өгдөг. Гэхдээ анхаарал зүйл бас байна аа. Урт хүрэм хэтэрхий өргөн, нүсэр байх ёсгүйгээс гадна том том халаастай байж болохгүй.
Даашинз
Том, өргөн даашинз өндөр охидод илүү зохидог. Жижигхэн охидыг том, нүсэр хэлбэр нь газартай ойртуулж, биеийг, ялангуяа хөлийг богиносгож харагдуулдаг. Харин тайлтай шулуун даашинз илүү аятайхан харагдуулна. Тэгээд ч ийм шулуун даашинз зөв пропорцыг үүсгэж, биеийг уртааш нь сунгаж харагдуулдаг онцлогтой.
Эрс тэс өнгө болон ойролцоо өнгө
Богино топ бол намхан охидын хувьд төгс сонголт юм. Ийм богино футболк, цамцыг өндөр суудалтай өмдтэй хослуулснаар хөлийг илүү урт харагдуулж болно. Өөр бас нэгэн хувилбар бол богино топыг юбкатай хослуулах явдал. Туршаад үзээрэй.
May 09, 2017
Unknown
Мэдээлэл
No comments
Заримдаа эмэгтэйчүүд таалагдсан залуугаа өөртөө татахын тулд хамгийн ганган гэсэн хувцсаа өмсдөг. Гэвч үнэндээ бүх юм их энгийн байжээ. Эсрэг хүйстэнд тань таалагддаг хувцаснуудын ихэнх нь таны хувцасны шүүгээнд өлгөөтэй байж л байгаа. Итгэхгүй байна уу? Тэгвэл хамтдаа шалгая!
Богино хар даашинз
Богино даашинз бол эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой эд. Ийм даашинз ажил хэргийн болон онцгой тохиолдлуудад тохиромжтой. Түүнчлэн өөрийгөө гайхалтайгаар мэдрэхэд тань тусална.
Өндөр өсгийт
Өндөр өсгийтэй гутал бол эрчүүдэд таалагддаг, өө сэвгүй хэв маягийг бүрдүүлэх чухал нэг элемент юм. Хөлийг урт харагдуулж, нурууг цэх болгодог.
Улаан өнгийн хувцас
Зарим нэг зүйлүүд эмэгтэй хүний тачаангуй байдлыг тодотгож өгдөг. Улаан өнгө бол эдгээрийн нэг. Нэгдүгээрт, улаан өнгөтэй хувцас таны хэв маягийг амилуулж өгдөг. Хоёрт, бусдын анхаарлыг тань руу хандуулж өгдөг. Эрдэмтдийн үзэж буйгаар улаан өнгийн хувцас өмссөн эмэгтэй эрчүүдэд илүү их таалагддаг гэнэ. Улаан өнгөөр уруулаа буддаг эмэгтэйчүүд ч гэсэн…
Мөр ил гаргасан хувцас
Ил гарсан мөрнөөс илүү гайхалтай зүйл гэж үгүй мэт. Мөр ил гаргасан цамц, даашинз секси харагдуулахаас гадна сонирхол татахуйц харагдуулна.
Шулуун даашинз
Тачаангуй байдал, бүдүүлэг байдал хоорондын зааг хязгаар нь бүх сайхан зүйлийг нь нэг зэрэг үзүүлэхгүй байхад оршино. Ийм бие барьсан шулуун даашинз нь задгай энгэртэй даашинз, богино банзалнаас дутахааргүйгээр бусдын харцыг булаадаг. Энэ харцнууд таны бие дээр биш тань дээр тусаж байх болно.
Арьсан хүрэм
Энэ хувцас хэзээ ч моодноос гарахгүй байх. Таны байгаа байдалд гял цял байдал нэмж өгнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/159286/ © XopoM News
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/159286/ © XopoM News
May 09, 2017
Unknown
Мэдээлэл
No comments
Загварлаг эрэгтэй бол амжилттай эр хүн гэж ойлгож болно. Жижиг сажиг зүйлд анхаарал тавихгүй бол загварлаг байж чадах уу? Энэ удаад та бүхэнд эр хүний жижиг сажиг гоёл чимэглэлийн тухай бэлдлээ – сонгодог эсвэл тийм ч сонгодог бус. Бүрдэл болгон чухал тул зүгээр ч нэг сонголт хийж болохгүй.
Нусны алчуур – олон үүрэгтэй эд: бяцхан дүүгийнхээ нулимсыг арчих эсвэл хоолны дараа амаа арчиж болно. Хэрхэн ашиглах нь хамаагүй. Ажил хэрэгч хувцаслалтанд пиджакны энгэрт цухуйх нусны алчуур – эрхэмсэг занг илэрхийлнэ. Зангианы өнгөтэй адил эсвэл дүйсэн өнгөтэй алчуур цухуйлгана. Нусны алчуураа мөн зөв нугалах хэрэгтэй: интернетэд маш олон загварыг танилцуулсан байгаа.
Нэрийн хуудасны сав – маш чухал зүйл. Боломжтой бол арьсан материалтайг сонгоорой. Зай бага эзлэх бөгөөд гоёмсог нэрийн хуудасны сав гаргаж ирэхэд та үнэхээр гайхалтай харагдах болно.
Цүнхний тухай тусдаа ярьцгаана. Сайн цүнхийг нимгэн арьсаар хийсэн байдаг: бат бөх, найдвартай. Бариулаас нь ч барьж болно, нуруундаа ч үүрч болно, ер нь бол оффист эсвэл богино хугацааны аяллын аль алинд нь тохирохоор байна.
Үүргэвч үүрэх хувилбарыг бас хараарай. Залуучууд л үүргэвч үүрдэг гэж бодож байвал буруу ойлголт шүү: өнөөдөр костюм дээр үүрч болох ажил хэрэгч үүргэвчийг та томоохон дэлгүүрээс олж болно. Аяллын зориулалттай үүргэвч нь ихэвчлэн тэгш өнцөгт хэлбэртэй эсвэл хавтсан үүргэвчнүүд байдаг. Үүргэвчний чанар, оёдол, түгжээг сайтар шалгана. Зөөлөвчтэй нуруутай үүргэвч авахыг танд зөвлөе.
Мэдээж, тэлээ. Олон загвар байх хэрэггүй: найдвартай арьсан хар, бор өнгийн, тэгш өнцөгт түгжээтэй тэлээ – ямар ч үед сонгодог загвар. Сонгодог загварын тэлээ нарийхан байдгийг санаж явахад илүүдэхгүй. Арьсны чанарыг шалгахад хялбар: тэлээний ар талаар хумсаараа зурахад мөр үлдэж байвал – төгс гэж үзээд эргэлзэх зүйлгүй аваарай. Хэрвээ та илгэн тэлээ авсан бол адил төрлийн материалаар хийсэн гуталтай хослуулж зүүнэ. Тэлээ болон мөрөвч хоёрыг зэрэг зүүхгүйг анхаарна уу. Эрэгтэй хүний шүхэр хамгийн гол нь найдвартай ажиллагаатай байх ёстой, дизайны хувьд нэг өнгийн – модон бариултай байвал сайн. Нейлон полиэстер материалтайг сонгоорой.
Үнэр – маш чухал: үнэртэй ус дараа нь ч таныг санагдуулж байх ёстой. Өөрт таалагдах үнэрээс гадна нөхцөл байдалдаа тохируулж сонгоно: жишээ нь, бөглүүдүү дорнын, анхилуун модны эсвэл сэнгэнэсэн цитрусын төрлийн үнэр нь ажил хэргийн уулзалт гэхээсээ илүүтэй хувийн болзоонд илүү тохиромжтой. Шипр модны үнэрээс зайлсхийхийг зөвлөхөөс гадна хэмжээг хэтрүүлж болохгүй: хүзүүндээ ганц хоёр шип хийлгэхэд л хангалттай.
Цагаар ч бас хэт загвар хөөх хэрэггүй, өнөө үед бүгд л ухаалаг цагтай болж дээ. Нэгдүгээрт, цаг – загварлаг, хоёрдугаарт – зай нь тийм ч хурдан дуусахгүй. Бат бөх металлаар бүрсэн цаг зүүгээрэй – алт, мөнгө, титан эсвэл ган. Бугуйнд наалдсан ч мөр үлдэхгүй байх ёстой. Арьсан оосор – гоё ч гэсэн цагийн эрхэнд мууддаг гэдгийг мартаж болохгүй. Электрон цаг нь зөвхөн спорт хувцастай л зохицно, ажил хэргийн хувцас дээр ийм төрлийн цаг зүүхгүй.
Нарны шилийг нүүрнийхээ төрхөнд тохируулж сонгоно. Товчхондоо гэхэд: “өргөн эрүүтэй” бол дугуй шил, дугуй царай бол – тэгш өнцөгт эсвэл дөрвөлжин, гонзгой царайнд – авиатор, том шанаатай бол – сонгодог трапец шил зохино. Шилний өнгө бусад эд хэрэгсэлтэй зохицсон байх ёстой.
Запонк – өчүүхэн зүйл мэт боловч бас л анхаарал хандуулах ёстой зүйл. Зөвхөн оффисын костюм дээр бус энгийн цамцан дээр ч зүүж болно. Запонкыг цаг, тэлээний түгжээ эсвэл зангиатай хослуулж зүүдэг: өнгийн ч хувьд, загварын ч хувьд. Цамцны захны тухай бас бодолцох хэрэгтэй: франц зах – хамгийн гоёмсог, вени эсвэл спортод – энгийн запонк байхад болно.
Зангиа ажил хэрэгч хүний хувьд энгийн л зүйл болжээ. Хэрвээ та ямар зангиа зүүхээ шийдэж чадахгүй байгаа бол өмсөх гэж байгаа костюмныхаа захтай хослуулна. Зангианы уртын хувьд тэлээнээс доош байх ёсгүй. Улирлыг ч бас мартаж болохгүй: зангианы даавуу зузаан байх тусам хүйтний улиралд тохирно гэж үзнэ. Зангиаг цамцтай хавчих хавчаар цамцны гурав болон дөрөв дэх товчны дундуур байрлана. Гоёл чимэглэлийг бусад эд зүйлстэйгээ хослуулна: алт, жишээ нь дулаан металл, мөнгө – зөөлөн, хүрэл, зэс – бор эсвэл оранж өнгөтэй хосолно. Бугуйвчны хувьд: модон, чулуун, ясан гээд төрөл бүрээрээ бий. Ялангуяа арьсан бугуйвч гоё харагддаг – хэд хэдийг нэг бугуйндаа зүүж болно. Гэхдээ хоорондоо зохицож байх ёстойг мартаж болохгүй.
Subscribe to:
Comments (Atom)

































Time in Ulaanbaatar
